Мэдэх үү?

Нийгэмд болж байгаа гэрэл гэгээтэй бүгдийг бид мэдээллэнэ.
Манай мэдээллийн хөтөлбөр 7 хоног бүр шинэ дугаар гарах ба
та өөрийн санал хүсэлтийг бидэнтэй хуваалцаарай.

”БАТ ГЭРЭЛТ ИРЭЭДҮЙ” АСРАМЖИЙН ТӨВ ӨӨРИЙН ГЭСЭН БАЙРТАЙ БОЛ ОЛОН ХҮНД ХҮРЧ ҮЙЛЧЛЭХ БОЛОМЖТОЙ.

Дэнлүү Дэнлүү

“Бат гэрэлт ирээдүй”  асрамжийн төв  одоогоос 7 жилийн өмнө хөгжлийн бэрхшээлтэй, оюуны хомстолтой, харж хандах хүнгүй иргэдэд туслахаар үйл ажиллагаа эхэлсэн. Тус  асрамжийн газрын хамт олон хайртай хүмүүстээ гологдож, нийгмээс тусгаарлагдсан олон хүмүүст амьдрах итгэл найдвар төрүүлж, бусдыг тэнхрүүлэгч нь өөрөө тэнхрэх болно гэсэн мэргэн үгээр урам авч ажиллаж байгаа.