Мэдэх үү?

Нийгэмд болж байгаа гэрэл гэгээтэй бүгдийг бид мэдээллэнэ.
Манай мэдээллийн хөтөлбөр 7 хоног бүр шинэ дугаар гарах ба
та өөрийн санал хүсэлтийг бидэнтэй хуваалцаарай.

“САМАРИЙН БЭЛЭГ”-ИЙН ЭЭЛЖИТ ТАРААЛТ ДАРХАН ХОТОД ҮРГЭЛЖИЛЛЭЭ.

Б. Сарантуяа Б. Сарантуяа

Энэ удаад “Чин сэтгэлийн бэлэг ТББ”-аас Дархан хотын Онцгой байдлын газар, Нэгдсэн эмнэлгийн ажилчдын 300 гаруй хүүхэд багачуудад Самарийн бэлгийг гардууллаа.
“Хаанчлалын Дархан түншлэл” ТББ-тай хамтарсан энэхүү үйл ажиллагаагаар дамжуулан онцгой нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчид болон тэдний ар гэрт урам, баяр баясал бэлэглэхийн сацуу багачуудад эцэг эхийнхээ ажил мэргэжлээр бахархах сэтгэл төрүүлэх зорилготой гэлээ.
Түүнчлэн бэлэг авсан багачуудад бусдад өгөх чин сэтгэлийн үр суудаг гэдэгт итгэлтэй байдгаа үйл ажиллагааг зохин байгуулагчид дурдаж байлаа.