1818 онд Австрийн Салзбург хотын ойролцоох Оберидроф хэмээх жижигхэн тосгоны Гэгээн Никола дуганы санваартан Иосеф Моор сүмийн аргоноо засаж амжилгүй Христмас баярын үйл ажиллагаандаа итгэгчидээ хүлээж авах дээрээ тулаад байв.

Түүнд нэгэн гялалзсан санаа төрсөн нь Христийн мэндэлсэн цаг үеийн тухай шүлэг зохиогоод Франз Хавер Грүбэр гэгч гитар аюулын сайн тоглодог танил багш дээрээ авчираад ая зохиож өгөхийг хүссэн аж. Ингээд 1818 оны 12-р сарын 24 нд буюу Христмас баярын өмнөх оройн мөргөл дээрээ энэхүү шинэ дуугаа тэр хоёр хамтдаа дуулж сонирхуулжээ.

Ийнхүү өдгөө 300 гаруй хэл дээр орчуулагдан дэлхийд хаа сайгүй Христмас баярын энэхүү өдрүүдэд хамгийн олон дуулагддаг “Аниргүй шөнө, Ариун шөнө” хэмээх дуу төржээ. Уг дуу нь энэ жил 200 жилийн ойгоо тэмдэглэж байгаа бөгөөд Авсри улсын 13 хотод уг дуунд зориулсан үзэсгэлэн, музейнүүд нээгдэж олон өөр арга хэмжээнүүд явагдаж байгаа юм байна.

1839 онд Нъю Йоркийн Тринити Сүмийн урд уг дуу анх удаа Америкийн Нэгдсэн улсад дуулагдаж байсан бол 1941 онд Франклин Рүүзевелт Уинстон Черчилтэй хамт Аниргүй Шөнө хэмээх энэ дууг цагаан ордны гаднах цэцэрлэгт дуулж байжээ.

Сонгодог урлагийн болон рок, тэр ч бүр хэл реп төрлөөр хүртэл дуулагдаж байгаа энэ дуу нь дэлхийн хамгийн олон удаа бичигдэж, хамгийн олон удаа зарагдсан мөн өнөөдөр хамгийн олон удаа татагдсан дуунуудын нэг яалт ч үгүй мөн. Уг дууг Монголын Бурханы Чуулганы Найдвар сүмийн магтаалын багийнхан Яг түүн шиг шоуны ялагч Накитай хамт Христмас Аялгуу 3 төслөөр дуулж бичүүлснийг энэ линкээр орж сонирхоорой.

2011 онд Аниргүй Шөнө дууг ЮНЕСКО Австрийн биет бус соёлын өвөөр бүртгэж авсан бөгөөд түүнийг бүх Христмас дуунуудын эх болсон дуу билээ хэмээн тодотгожээ.

Эх сурвалж Forbes сэтгүүл.