МЭ-ний 3–р зууны Ром хотод итгэл үнэмшилээсээ болж хавчигдан гадуурхагдаж зовлон тамлал эдлэж байсан Христэд итгэгчдийг хамгаалж халамжилдаг хүн байжээ. Христийн тоололын 226 онд төрсөн тэрээр 269 онд өөрийн энэхүү үйлдлийнхээ төлөө цаазаар авахуулж амиа алдсан юм. Түүнийг Валентин гэдэг байсан боловч ийм нэртэй өчнөөн олон сайхан сэтгэлтэй Христэд итгэгчид болон түүнээсээ болж амиа алдсан хүмүүс бий. Тиймээс ВАЛЕНТИН-ы өдөр нь тэдгээр хүмүүсийн чухам хэнийх нь дурсгалыг хүндлэхээс эхлэсэн болох нь одоо ч гэсэн тодорхойгүй байдаг.