Энэ жил 10 насныхаа ойг тэмдэглэсэн, 350 сая гаруй хэрэглэгчтэй, 1250 гаруй хэл дээр нийт 1800 гаруй Библийн орчуулгын хувилбар өөртөө багтаасан Библийн хамгийн том  апп болох YouVersion-ны The Bible App 2018 оны шилдэг ишлэлийг тодруулжээ. 2018 онд тус хэрэгслүүрийн 350 сая гаруй хэрэглэгчдийн хамгийн их бусадтайгаа хуваалцаж, тодруулж мөн тэмдэглэл хийсэн Библийн эшлэл бол Исаиа 41:10 байлаа.

Би чамтай хамт, чи битгий ай! Би чиний Бурхан, чи бүү эмээ! Чамайг Би тэнхрүүлнэ Чамд үнэхээр тусална Зөвтийн баруун мутраараа заавал чамайг дэмнэнэ.

– Ариун Библи 2013.

Энэ эшлэлийг нийт 1.7 тэрбум гаруй удаа хуваалцсан, тодруулсан болон тэмдэглэсэн үйлдлүүдээс сонгосон байна. Мөн сонирхуулж хэлэхэд 2017 оны шилдэг эшлэлээр Иошуа 1:9, 2016 онд Ром 8:28, 2015 онд Сургаалт үгс 3:5-6 тус тус орж байжээ.

2018 онд уг апп-аар дамжин Библид хандах хандалтын өсөлтөөр Япон улс 104%-тайгаар тэргүүлсэн байна.