“No Problem” дуугаараа 2017 оны Граммигийн Шилдэг Рап Үзүүлбэрийн шагналыг Шилдэг Шинэ дуучин, Шилдэг Рап Албумын хамт авч байсан Chance the Rapper уг шагнал гардуулах ёслол дээр “Бүхнээс түрүүлж би Эзэнд талархаж байна” гэж хэлээд “Эзэн алдарших болтугай” хэмээж байсан билээ.

LOS ANGELES, CA – FEBRUARY 12: Recording artist Chance the Rapper accepts the Best New Artist artist award onstage during The 59th GRAMMY Awards at STAPLES Center on February 12, 2017 in Los Angeles, California. (Photo by Kevin Winter/Getty Images for NARAS)

Гэтэл саяхан Тэрээр өөрийн 9.2 сая дагагчтай Instagram дээрээ “Би анх удаа Саббатикал авахаар гадагшаа аялахаар онгоцонд суучихсан байж байна. Би Бурханы Үгийг гүнзгийрүүлэн судлах болно. Үнэндээ би Түүний үгийг тийм ч сайн мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч байгаа” гэж бичжээ.

Түүнээс гадна тэрээр “Манай гэр бүлийнхэн надад Христийн тухай ярьж өсгөсөн. Гэхдээ би Би үүнийг яг өөрийн болгон тусгаж авах гэж хоёр өдөр Библиэ уншихаар гаргаж байсангүй. Бид байнга л Библиэс иш татан бие биедээ Бурхан юунд дуртай эсвэл дургүй болохыг зааж өгч байдаг. Гэвч Есүсийн дагалдагчийн хувьд бид өөрсдөө хэр их цагийг Библиэ уншиж Түүний Үгийг гүнзгийрүүлэн судлаж өнгөрөөдэг билээ. Би л лав хангалттай цаг гаргадагүйгээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн байна.

Дөнгөж төрсөн бяцхан дүүгээ (үеэл) тэврээд “миний дараа үеийн эхний хүүд боловсролтой  авга ах хэрэгтэй. Тиймээс надад битгий саад болоорой. Би Библиэс дор хаяж 5 ном уншчихаад, тамхинаас гарчихаад удахгүй эргээд ирнэ” гэж хэлсэн нь фенүүдийх нь сэтгэлд маш их хүрсэн.

View this post on Instagram

I’m on a plane headed out the country on my first sabbatical. I’m going away to learn the Word of God which I am admittedly very unfamiliar with. I’ve been brought up by my family to know Christ but I haven’t taken it upon myself to really just take a couple days and read my bible. we all quote scripture and tell each other what God likes and doesn’t like but how much time do we spend as followers of Jesus to really just read and KNOW his Word. I’m definitely guilty of not devoting time to it. So I’m off to read and learn because the next generation of Bennett is here and I need to be able to give my nephew Charlie Matthew the knowledge and tools to FUCK YALL UP. Lol but seriously he’s the first boy of the next line and he needs his uncle to be educated. So dont bother me, ill be back soon enough, with five or more books from bible read. Oh yeah and cigarette free 🙏🏾🎄🚭

A post shared by Chance The Rapper (@chancetherapper) on

Түүний Библитэй өнгөрөөх амралт нь 1936 онд хэвлэгдэж байсан Жон Бейллигийн “A Dairy of Private Prayer” буюу “Өдөр дутмын хувьчилсан залбирал” номоор эхлэсэн гэдэг нь мөн л түүний Инстаграм дээрх постоос харагдаж байна.

Ийнхүү Христитгэлт гэдгээ байнга зоригтой тунхаглаж байдаг ч итгэгчдийн дунд хүртэл маргаан үүсгэж байдаг Chance the Rapper-н цаашдын уран бүтээл, амьдралд нь ямар өөрчлөлт авчирах бол гэдгийг л харах үлджээ.