Аялан тоглолтын замбараагүй амьдралтай биеэ тоосон хөгжимчин хэрхэн Ариун Сүнсээр дүүрсэн Брайн Вэлч болж өөрчлөгдсөн бэ? Үүний гол шалтгаан нь. ЕСҮС

Мансууруулах бодист донтсон, метал рокер байсан  Брайн “Хайд” Вэлч Есүсийн дагалдагч болжээ. Түүний энэ түүх үнэхээр гайхамшигтай. Аялан тоглолтоос аялан тоглолтоор явж, эмх замбараагүй амьдралын хэв маягтай, биеэ хэт тоосон хөгжимчин байсан тэрээр Христэд итгэгчдийн хэлдэгээр Ариун Сүнсээр дүүрч өөрийг нь шүтэн бишрэгчдийн төлөө уйгагүй залбирах хүсэлтэй болов. Корн хамтлагийн гитарчин амьдралаа орвонгоор нь эргүүлж чадлаа. Гэхдээ энэ бүхнийг тэр Есүсийн хийсэн ажлын үр дүн гэжээ.