-Өөрийгөө танилцуулаач. Монголд удаж байна уу?

Миний нэр Цагаадай би 2012 онд Монголд оюутан болохоор ирсэн. Эхний жил Англи Монгол хэл сураад. Дараа нь бизнес менежментээр сурч эхэлсэн. Одоо гуравдугаар курс. Анх ирээд Монгол хэлийг маш амархан сурсан. Яагаад гэвэл надад Монгол цус, гень байгааг би мэднэ. Ямар ч хэлнээс илүү маш амархан сурсан. Надад нэг семестр хичээл буюу дөрвөн сар л хангалттай байсан.

-Хазаар Монголчуудын талаар яриач? Биднийг нэг өвөг дээдэстэй эсэхэд эргэлздэг улс ч бий.

Би өөрөө жаахан түүх, улс төр сонирхдог хүн. Миний эцэг эх, эмээ өвөө биднийг өсгөхдөө дандаа л бид Монгол хүмүүс гэж хэлж ирсэн. Нутагтаа хэзээ нэг очихсон доо үргэлж ярьж мөрөөддөг байсан.

Би ч өвөө, аав нарынхаа хүслийг гүйцээж нутаг буцна гэж дандаа боддог байсан. Үүндээ хүрсэндээ маш их баяртай явдаг.

Бид олон жил хол байж соёл ондооссон ч бид бол ахан дүүс гэж оиогшиж явдаг. Би Монгол нутагт, Монгол хүмүүст маш их хайртай. Боловсрол, мөнгө, шашин, нас хүйс надад хамаагүй би өөрийгөө Монгол хүн гэж бодож үргэлж бахдаж явдаг.

Жинхэнэ түүх үнэнийг гэрчилдэг. Цагаадай, Төмөр хааны улсаас Хазаар Монголчууд гарсан түүхтэй шүү дээ. Бабархааны цэргийн төв одоо Бамиан хотод бий.  Ил хаан, Төмөрхаан гээд биднийг холбох түүхийн үнэн олон бий. Японд хийсэн судалгаагаар Хазаар, Монгол хүмүүс генетикийн хувьд маш өндөр хувьтай ижилссэн байдаг.